Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-01-31
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                            

Эхлэх: 09.00 цаг                                                                  

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105/А дугаар шийтгэх тогтоолтой, Я.Түвшинжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Я.Түвшинжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Я.Түвшинжаргал онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.                                                         

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолтой, С.Эрдэнэбат, А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 151 дүгээр зүйлийн 151.1, 155 дугаар зүйлийн 155.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Д.Жаргал, ялтан С.Эрдэнэбат, У.Пүрэвсүрэнмаа, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, …шүүхээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт оногдуулсан 3 жил 1 cap хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзуулж, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.                                

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч А.Баттөмөрийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.                              

4.  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн эсэргүүцэл болон ялтан Н.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуул.    

5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг ялтан А.Эрдэнэбатын өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.    

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Мягмар гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                             

Эхлэх: 09.00 цаг                                                                                 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 576 дугаар шүүгчийн захирамжтай, Г.Ганчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                                                                 

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Амартайван, Ц.Цэнгэлжавхлан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ш.Амартайвангийн өмгөөлөгч Ж.Гантулга, ялтан Ц.Цэнгэлжавхлан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ц.Цэнгэлжавхлан онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                                        

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ш.Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ш.Амгалан онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.                                           

4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.Түвшин-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Э.Түвшин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

 Шүүхийн тогтоолд: Хохирогч Ж.Цэрэнчимэд тус шүүх хуралдаанд “…өөрийн өмгөөлөгч М.Батболдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтэй байна. Шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны товыг хохирогч Ж.Цэрэнчимэдийн өмгөөлөгч М.Батболдод 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэйгэж заасны дагуу Ж.Цэрэнчимэдийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааны ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.    

5. Áàãàíóóð дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Урангэрэл, Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ ирүүлсэн хэргийг ялтан Б.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Т.Амгаланбат, ялтан Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, ялтан М.Өлзийбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Ялтан Ц.Урангэрэл шүүх хуралдаанд “…Миний бие өмгөөлөгч Ц.Мөнхтуяагаас хуульзүйн туслалцаа авч өмгөөлүүлж байгаа бөгөөд өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нь өнөөдөр анхан шатны шүүх хуралдаан давхацсан тул хуралдаанд ирээгүй байна. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан ба ялтан Ц.Урангэрэлийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа гэх нотлох баримтаа ирүүлээгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс ялтан Ц.Урангэрэлийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж өмгөөлөгчтэй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүх хуралдааны ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.                  

 

 

 

 

               Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2017-02-01 14:12:19
Үзсэн 78

Хэвлэх | Буцах