Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-02-02
Шүүх Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 2017.02.02

1. Б.Болорчимэгийн нэхэмжлэлтэй А.Алтангэрэлд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг,

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Л.Энхбилэг

 

2. П.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй С.Батмөнхөд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөнөөс 29.000.000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий иргэний хэрэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар зохигчдийг эвлэрүүлэн зуучлалын журмаар хугацаа тогтоож, хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Д.Уранчимэг

 

Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2017-02-02 16:40:39
Үзсэн 75

Хэвлэх | Буцах