Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-02-01
Шүүх Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Эрүү:

  1. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 157А дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
  2. Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Баярдэлгэрт  холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 374 дугаар шүүхийн тогтоолд давж заалдах шатны өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
  3. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ё.Анхбаярт холбогдох  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорын газарт буцаасан.
  4. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Отгонлхагва, Ч.Мөнх-Эрдэнэ нарт  холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаар шүүхийн тогтоолд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

 

 

 

Тойм бичсэн: Шүүгчийн туслах Г.Энхтамир

 

 

 

Оруулсан 2017-02-07 19:02:56
Үзсэн 85

Хэвлэх | Буцах