Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-03-31
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-наас 2017 оны 03 дугаар сарын 31-ний

 өдрийг хүртэлх шүүх хуралдааны тойм

зуунмод

  1. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Ш.Даваанямд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хэргийг шийдвэрлэв.
  2. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Б.Нарантогтоход холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэлэлцэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаав.
  3. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Лхамсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулав.
  4. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Алтаншагай, Р.Бэхбат нар холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Б.Алтаншагайд 3 сар баривчлах, Р.Бэхбатыг гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  5. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Ё.Далайжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж 150 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулав.
  6. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.Гантогост холбогдох хэргийн шүүх хуралдааныг хэлэлцэж хохирогч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулав
  7. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх  хэсэгт зааснаар П.Өлзийбатад холбогдох шүүх хуралдааныг хэлэлцэж шинжээч оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав
  8. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар В.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэлэлцэж шинжээч нарыг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.
  9. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ж.Бөхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэж 4 сар баривчлах ял оногдуулж хэргийг шийдвэрлэв.
  10. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх  хэсэгт зааснаар П.Өлзийбатад холбогдох шүүх хуралдааныг хэлэлцэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хэргийг шийдвэрлэв.
  11.  2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Отгонбаатар холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хохирогч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  12. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Дондогдоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хэлэлцэж хохирогч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Тойм бичсэн: М.Дөлгөөн

 

 

  1.  

 

 

 

 

Оруулсан 2017-04-04 22:54:49
Үзсэн 116

Хэвлэх | Буцах