Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-01-31
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ноос 2017 оны 01 дүгээр сарын 31-ний

 өдрийг хүртэлх шүүх хуралдааны тойм

 

1. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Давгажанцанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Ч.Давгажанцанг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ч.Давгажанцангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/ 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Давгажанцанд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

 

2.2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Зоригтод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Цолмонгийн Зоригтод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйчилж, шүүгдэгч Ц.Зоригтийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зоригтийг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

3. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луувайн Энхбаяр, Энхбаяр Энхмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхбаяр, Э.Энхмөнх нарыг 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

4. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чинзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Уртбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Сэмбээгийн Уртбаярыг догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уртбаярыг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Уртбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2  жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

 

6. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Манлайд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Манлайг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний буюу 35.489.000 төгрөгийн хохирол гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Манлайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Манлайд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1  жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

 

            7. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Жамъяншаравт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Ц.Жамъяншаравыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жамъяншаравыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Жамъяншаравт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

 

            8. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Додоллхүндэвийн Нямгарам, Бүрэнбаярын Гантогтох нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтох, Д.Нямгарам нарыг 300 /гурван зуун / цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

            9. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн П.Шижирт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч П.Шижирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн П.Шижирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

 

 

Тойм бичсэн: М.Ариунтуяа   

Оруулсан 2017-04-05 09:28:05
Үзсэн 53

Хэвлэх | Буцах