Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-06-16
Шүүх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

2017.06.05-06.09-ний өдрийг хүртэлх

Иргэний хэргийн шүүх хуралдааны тойм

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн /Лхагва гараг/ 10:00 цаг

                 Нэхэмжлэгч Б.Цэвэгжавын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Батнастад холбогдох иргэний хэргийн талаар

Нэхэмжлэлийн шаардлага: 1.200.000 төгрөг гаргуулах тухай

Шүүгч: Р.Батбаяр

ШХНБД: А.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн /Лхагваг гараг/ 14:30 минут

                 Нэхэмжлэгч Ч.Ганцацралын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнгөнсүхэд  холбогдох иргэний хэргийн талаар

Нэхэмжлэлийн шаардлага: 45.400.000 төгрөг гаргуулах тухай

Шүүгч: М.Энхмандах

ШХНБД: Б.Туяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаан 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн /Пүрэв  гараг/ 10:00 цаг

                 Нэхэмжлэгч Г.Ёндонгийн нэхэмжлэлтэй хариуцагч Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох иргэний хэргийн талаар

Нэхэмжлэлийн шаардлага: Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 08-сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулах  тухай

 Шүүгч: Р.Батбаяр

ШХНБД: А.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн /Баасан  гараг/ 10:00 цаг

                 Нэхэмжлэгч Г.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй хариуцагч Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох иргэний хэргийн талаар

                 Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай            

                  Шүүгч: Р.Батбаяр

                 ШХНБД: Б.Туяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

2017.06.05-06.09-ний өдрийг хүртэлх

Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн /Даваа гараг/ 10:00 цаг

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Идэрт холбогдох эрүүгийн хэргийг

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй

ШХНБД: Б.Туяа

Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын биед хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт 5 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

2017 оны 06 дугаар сарын 09ий өдрийн /Баасан гараг/ 10:00 цаг

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарт холбогдох эрүүгийн хэргийг

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдааныг даргалагч шүүгч С.Байгальмаа

ШХНБД: А.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхмандахад 1 жил 6 сарын хорих ялаар, Р.Дугардоржид 2 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

2017 оны 06 дугаар сарын 09ий өдрийн /Баасан гараг/ 14:30 цаг

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Р.Батбаяр

ШХНБД: А.Оюун-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна.

2017 оны 06 дугаар сарын 09ий өдрийн /Баасан гараг/ 15:00 цаг

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бакыжанд холбогдох эрүүгийн хэргийг

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Энхмандах

ШХНБД: Б.Туяа

Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бакытжаныг гэм буруутайд тооцож, хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оруулсан 2017-06-09 16:37:50
Үзсэн 27

Хэвлэх | Буцах