Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-09-12
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 201оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2017.09.12                                                   №27                                                   Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 482 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны бичсэн гомдлоор Г.Амгаланд холбогдох материалыг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 420 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны бичсэн гомдлоор Ж.Пүрэвнямд холбогдох материалыг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 208 дугаартай шийтгэх тогтоолтой Е.Батболорт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн хүсэлтийг хүлээж авч шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 203 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны бичсэн гомдлоор Б.Энхдаваад холбогдох материалыг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 120 дугаартай “Ялыг нийцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны бичсэн гомдлоор Д.Энхтайванд холбогдох материалыг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

7

-

-

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ц.Туяацэцэг

Оруулсан 2017-09-13 09:13:22
Үзсэн 33

Хэвлэх | Буцах