Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-10-12
Шүүх Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм

 

2017.10.12-ны өдөр                                                                                                                 Баян-Өндөр сум

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 870 дугаар шийдвэртэй, Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сарангэрэлд холбогдох “800.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч С.Сарангэрэлийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан.
  2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 868 дугаар шийдвэртэй, М.Мэндбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймаг дахь ШШГА-д холбогдох “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
  3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 859 дугаар шийдвэртэй, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгема ХХК –д холбогдох “51.980.010 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Даваанямын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Даваанямын хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний 08 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
  4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 808 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гликоль ХХК, Э.Эрдэнэбатад холбогдох “Татварын өр нийт 18.309.485 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүрсэдийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, оролцогч нарын хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Оруулсан 2017-10-12 15:00:51
Үзсэн 33

Хэвлэх | Буцах