Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-10-12
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2017.10.12                                                 №32                                                 Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн бичсэн давж заалдах гомдол болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Б.Анх-Ачид /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоор П.Цэрэнтогтох, П.Цэрэнпунцаг, Б.Батням нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

5

-

17

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ц.Туяацэцэг

Оруулсан 2017-10-13 13:40:50
Үзсэн 21

Хэвлэх | Буцах