Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-10-13
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ /

/2017.10.09-2017.10.13/

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр /Даваа гараг/

  1. Х.Ган-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6-2-д заасан эрүүгийн хэрэг

Шүүгч: Л.Уянга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов

ШХНБД: Н.Энхзул

Шийдсэн байдал: О.Мөнхтөрийг  Эрүүгийн хуулийн 11.6-2 буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

  1. Б.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн 10.6-1-д заасан эрүүгийн хэрэг

Шүүгч: Л.Уянга

Улсын яллагч: Я.Сансар

ШХНБД: А.Цэрэндулам

Шийдсэн байдал: Улсын яллагч Я.Сансар нь чөлөөтэй тул шүүх хуралдааныг 2017.10.24-ний 14:00 цаг хүртэл хойшлуулсан.

  1. О.Ууганбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6-1-д заасан эрүүгийн хэрэг

Шүүгч: Л.Уянга

Улсын яллагч: Т.Баярмаа

ШХНБД: А.Цэрэндулам

Шийдсэн байдал: О.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6-1 буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжээр торгох ялаар шийтгэсэн.

  1. Г.Отгонбаяр, Б.Сүхбат, Д.Ганбат, Г.Амартүвшин нарт холбогдох Эрүүгийн хуулийн 24.6-2.2-д заасан эрүүгийн хэрэг

Шүүгч: Л.Уянга

Улсын яллагч: Я.Сансар

ШХНБД: А.Цэрэндулам

Шийдсэн байдал: Улсын яллагч Я.Сансар нь чөлөөтэй тул шүүх хуралдаан 2017.10.10-ны өдөр хүртэл хойшилж, тус өдөр шүүх хуралдаан болж, шүүгдэгч нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссэн.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр /Мягмар гараг/

  1. Р.Болор-Эрдэнэ, О.Түвшинзаяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.1-2.1-д заасан эрүүгийн хэрэг

Шүүгч: Л.Уянга

Улсын яллагч: Д.Отгонтуяа

ШХНБД: Д.Мөнхцэцэг

Шийдсэн байдал: Р.Болор-Эрдэнэ, О.Түвшинзаяа нарыг Эрүүгийн хуулийн 24.6-2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Р.Болор-Эрдэнийг 01 жил 06 сар, О.Түвшинзаяаг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн

  1. Л.Золжаргал, О.Төмөрхуяг нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.1-2.1-д заасан эрүүгийн хэрэг

Шүүгч: Л.Уянга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,

ШХНБД: Д.Мөнхцэцэг

Шийдсэн байдал: Л.Золжаргал, О.Төмөрхуяг нарыг Эрүүгийн хуулийн 17.1-2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Золжаргалыг 01 жил 06 сар, О.Төмөрхуягийг 01 жил 02 сарын хорих ялаар шийтгэсэн.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр /Лхагва гараг/

  1. Т.Өлзийбаяр, С.Батсайхан нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.12-2-д заасан эрүүгийн хэрэг

Ерөнхий шүүгч: Ц.Мөнхтулга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов

ШХНБД: Д.Мөнхцэцэг

Шийдсэн байдал: Т.Өлзийбаяр, С.Батсайхан нарыг Эрүүгийн хуулийн 17.12-2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 6 сарын хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч нарыг ялаас чөлөөлсөн.

  1. Д.Баатарсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн 17.1-2.1-д заасан эрүүгийн хэрэг

Ерөнхий шүүгч: Ц.Мөнхтулга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов

ШХНБД: Д.Мөнхцэцэг

Шийдсэн байдал: Шүүгдэгч Д.Баатарсүх нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг  2017.10.23-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан.

  1. Н.Будхандад холбогдох Эрүүгийн хуулийн 21.2.-1-д заасан эрүүгийн хэрэг

Ерөнхий шүүгч: Ц.Мөнхтулга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов

ШХНБД: Д.Мөнхцэцэг

Шийдсэн байдал: Шүүгдэгч Н.Будхандыг Эрүүгийн хуулийн 21.2-1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжээр торгох ялаар шийтгэсэн.

 

Оруулсан 2017-10-13 14:54:51
Үзсэн 23

Хэвлэх | Буцах