Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-12-06
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 10:00 цаг

Шүүгдэгч Д.Амгалан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

Даргалагч ерөнхий шүүгч Я.Туул

 

2. 14:00 цаг

Шүүгдэгч О.Анхтүвшин /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2/-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанар хянан хэлэлцэж, шүүгдэгч О.Анхтүвшингийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.  

Даргалагч шүүгч Б.Ихтамир

Оруулсан 2017-12-06 14:58:59
Үзсэн 14

Хэвлэх | Буцах