Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-12-28
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2017 оны 12 дугаар сарын 28ы өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                                                                                                                                   

Эхлэх: 09.00 цаг                                                                                          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 874 дүгээр шүүгчийн захирамжтай, С.Энхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                                                                                                                     

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Мягмарсамдан, А.Түмэннаст, Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Өсвөр насны шүүгдэгч Г.Алтантулгын өмгөөлөгч Д.Ганбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааны ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч:  С.Соёмбо-Эрдэнэ.

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Гантулга, Д.Болдбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.                             

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Энхбаярт  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дээд шатны прокурор Ц.Батболорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1230 дугаар шүүгчийн захирамжтай, О.Эрхэмбаяр, Б.Бат-Энх, Ц.Тарва, Д.Жавхлантөр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2017-12-28 15:42:47
Үзсэн 28

Хэвлэх | Буцах