Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-12-28
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2017 оны 12 дугаар сарын 28                                                                                                       Пүрэв гараг

10:00

1. Д.Эрдэнэтөгсөд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэтөгсөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэтөгсөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

11:00

2. Б.Хишигсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Хишигсүрэн нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Б.Хишигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Хишигсүрэнд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

12:30

3. Ж.Батжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Батжаргалын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Ж.Батжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Батжаргал, Ц.Анхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж

 

13:30

4. Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Одончимэгт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

Оруулсан 2017-12-28 16:38:44
Үзсэн 20

Хэвлэх | Буцах