Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-03
Шүүх Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 01 дүгээр сарын 03                                                                                                    Лхагва гараг

10:00

1. Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэрэг / Г. Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4 /

      Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч О.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баттөр нь  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж,  2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Мөнхзул, О.Бат-Очир нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 Даргалагч шүүгч: Д.Бавуу,

шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор

 

   Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

 

Оруулсан 2018-01-03 11:48:31
Үзсэн 22

Хэвлэх | Буцах