Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-02
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018.01.02                                                 №01                                                  Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 306 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн бичсэн гомдлоор Д.Эрдэнэбатад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын бичсэн гомдлоор А.Батбаатар, Н.Болормаа нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг удирдлага болгон А.Батбаатар, Н.Болормаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 258 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгчийн гомдол болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Д.Сүхбатад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/, А.Оюунсаранд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

5

-

27

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ц.Туяацэцэг

Оруулсан 2018-01-04 14:09:41
Үзсэн 24

Хэвлэх | Буцах