Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-04
Шүүх Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм

2018.01.04-ний өдөр                                                                                                          Баян-Өндөр сум

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэртэй, Г.Эрдэнэмөнхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Мягмарсүрэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс оногдох хэсгээ гаргуулах, гуравдагч этгээдын бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Эрдэнэмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг гуравдагч этгээд Б.Содномцог, хариуцагч Ш.Мягмарсүрэн нарын хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1191 дугаар шийдвэртэй, Д.Хуягаагийн нэхэмжлэлтэй Ч.Чойсүрэнд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батлхагваагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийдвэртэй, М.Доржнамжилийн нэхэмжлэлтэй Ё.Баярмаад холбогдох иргэний хэргийг хариуцагч Ё.Баярмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

5

1

5

-

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Оруулсан 2018-01-04 16:09:06
Үзсэн 25

Хэвлэх | Буцах