Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-04
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 10:00 цаг 

Хаан банкны нэхэмжлэлтэй Дэбүт ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. 

Даргалагч шүүгч Д.Оюундарь 

2.11:00 цаг

Шунхлай Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нако түлш ХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 

Даргалагч шүүгч Д.Алтантуяа.

3. 11:00 цаг 

Ч.Арвинжаргалын нэхэмжлэлтэй, Г.Ариунгэрэлд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээсээ татгалзсан учир шүүх хуралдааныг хойшлуулав. 

Даргалагч шүүгч Д.Оюундарь.

4. 12:00 цаг 

Хаан банкны нэхэмжлэлтэй О.Батзориг нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Даргалагч шүүгч Д.Оюундарь.

5. 14:30 цаг 

Архангай аймгийн ГХБХБГ-ийн нэхэмжлэлтэй, Зориг конструкторд холбогдох иргэний хэргийн зохигч нь эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Даргалагч шүүгч Д.Оюундарь.

 

Оруулсан 2018-01-04 17:16:53
Үзсэн 9

Хэвлэх | Буцах