Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-09
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 1 дүгээр сарын 9ий өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                     

                                                                                                                             

Эхлэх: 09.00 цаг                                                                                          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 882 дугаар шүүгчийн захирамжтай, Н.Даваа, М.Мөнхжин, П.Төгөлдөр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  Ж.Эрдэнэчимэг.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолтой, У.Сүнжидмаа, А.Ганзориг, Д.Ганзориг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Ганзоригийн өмгөөлөгч Н.Намжилцогт, ялтан Д.Ганзоригийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан А.Ганзориг онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                     

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 953 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Анужинд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Мягмарсамдан, А.Түмэннаст, Г.Алтантулга, Б.Даш-Өлзий нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.

5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Амартүвшинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Ялтан Ж.Амартүвшин нь өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр Б.Болортуяа өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр авсан ...шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.           

6. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийтгэх тогтоолтой, У.Баатаржавт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан У.Баатаржав, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ц.Цэрэнням, хохирогч А.Төрхүү, Ж.Баттулга нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан У.Баатаржав онлайнаар оролцсон/

Шүүхийн тогтоолд: Ялтан У.Баатаржав шүүх хуралдаанд онлайнаар оролцохдоо “...өмгөөлөгч Ц.Цэрэннямаас татгалзаж байна. Ц.Цэрэнням өмгөөлөгч нь хувийн шалтгаанаар Солонгос улс руу явж миний эрх ашгийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлэхгүй байх тул татгалзсан болно. Миний бие өөр өмгөөлөгч сонгон авч, сонгосон өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох хүсэлтэй байна. Мөн өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас татгалзаж байна. Т.Мөнхтуяа өмгөөлөгч анхан шатны шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч хангалттай хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх арга хэмжээ аваагүй тул татгалзсан болно. Иймд өмгөөлөгч С.Батболдыг сонгон авч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно” гэж заасны дагуу шүүгдэгч У.Баатаржавын дээрх хүсэлтийг шүүх хүлээн авч, түүний сонгосон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах үүднээс шүүх хуралдааны ажиллагааг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан мэдэгдэхээр болсон.

Илтгэгч шүүгч:О.Чулуунцэцэг.                                                                                                                       

7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дүгээр шүүгчийн захирамжтай, Х.Жанчив, Ш.Дагвадорж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж  шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  О.Чулуунцэцэг.

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2018-01-09 16:51:11
Үзсэн 38

Хэвлэх | Буцах