Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-05
Шүүх Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм
  • 2018 оны 01 сарын 02 өдрийн 09 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

              Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ганбаатар, Н.Баянжаргал нарт холбогдох 11.336.124 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг  2017 оны 01 дүгээр сарын  02-ны өдрийн 16 цагт хийхээр товлов.

  • 2018 оны 01 сарын 02 өдрийн 11 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

        Х.Цэрэндуламын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, öàëèíãèéí çºð¿¿ ãàðãóóëàõ òóõàé иргэний хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цэрэндуламыг Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цэрэндуламын цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож бүхэлд нь шийдвэрлэв. 

  • 2018 оны 01 сарын 03 өдрийн 10 цагт зарлагдсан шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

      Л.Батсайханы нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мөнхзаяад холбогдох 24.000.000 төгрөг гаргуулах тухай èðãýíèé хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 01 сарын 15 нд товлов.

  • 2018 оны 01 сарын 02 өдрийн 14 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

       Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баярсайханд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Д.Оюунтуяа, Д.Баярсайхан нарыг эвлэрүүлэх арга хэмжээг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

  • 2018 оны 01 сарын 03 өдрийн 14 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны тойм

Даргалагч шүүгч Ч.Жаргалан

      Нэхэмжлэгч Д.Дашийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Лхагвасүрэнд холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, 3544000 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд  хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт хийхээр товлов.

  • 2018 оны 01 сарын 04 өдрийн 10 цагт зарлагдсан шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

           Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Нямсүрэнд холбогдох 6.373.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 155.000 төгрөгийг төлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч багасгаж 5.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Ж.Нямсүрэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг батлàж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оруулсан 2018-01-10 17:26:59
Үзсэн 5

Хэвлэх | Буцах