Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-08
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 01 дүгээр сарын 08                                                                                                        Даваа гараг

10:00

1. Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг/

      Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг Багануур дүүргийн прокурорын газарт буцааж, Ч.Уламбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

11:00

2. Ж.Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэг/

       Шийдвэрлэсэн байдал: Ж.Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Ж.Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Ж.Эрдэнэмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

12:00

3. Н.Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэг/

       Шийдвэрлэсэн байдал: Н.Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Н.Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Н.Энхмандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

   Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

Оруулсан 2018-01-11 09:24:07
Үзсэн 8

Хэвлэх | Буцах