Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-09
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 01 дүгээр сарын 09                                                                                                  Мягмар гараг

10:00

1. Э.Бямбажавд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2/

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Э.Бямбажавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч, 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бямбажавд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Лувсандорж

 

16:00

2. Ц.Уранцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

      Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Уранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уранцэцэгт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Даргалагч шүүгч: Д.Лувсандорж

 

   Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

Оруулсан 2018-01-11 09:25:43
Үзсэн 8

Хэвлэх | Буцах