Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-10
Шүүх Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 01 дүгээр сарын 10                                                                                                     Лхагва гараг

10:00

1. Г.Батцогтод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

      Шийдвэрлэсэн байдал: Г.Батцогтод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Батцогтод урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

14:00

2. М.Ганбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

       Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаярт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

   Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

Оруулсан 2018-01-11 09:27:47
Үзсэн 16

Хэвлэх | Буцах