Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-11
Шүүх Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 01 дүгээр сарын 11                                                                                                     Пүрэв гараг

10:00

1. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсггийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

       Шийдвэрлэсэн байдал: Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Т.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

11:00

2. Т.Уранбилэгт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

     Шийдвэрлэсэн байдал: Т.Уранбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

  Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж

 

14:00

3. Д.Даваадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

     Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Д.Даваадорж, Э.Болдбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, Д.Даваадорж, Э.Болдбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

     Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

Оруулсан 2018-01-12 09:44:27
Үзсэн 21

Хэвлэх | Буцах