Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-11
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 1 дүгээр сарын 11ий өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                                                                                                                                            

Эхлэх: 09.00 цаг                                                                                          

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ганбат, Д.Дэмбэрэлдодов нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Ганбат, Д.Дэмбэрэлдодов нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Ганбат, Д.Дэмбэрэлдодов нар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.                                                                                                                        

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Мөнхзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Э.Мөнхзулын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Э.Мөнхзул онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  Д.Мягмаржав.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1014 дүгээр шүүгчийн захирамжтай, Э.Гэрэлт-Одод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолтой, П.Төр-Орших, Б.Рагчаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан П.Төр-Орших, ялтан Б.Рагчаа, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба, Г.Энхтүвшин, Б.Энхтуяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан П.Төр-Орших, Б.Рагчаа нар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Дашням, Д.Чинбат, З.Цэрэнтогтох, Д.Нямдаваа, Ж.Мэнджаргал, Д.Мөнхбадрах нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Р.Энх-Оюуны бичсэн эсэргүүцэл болон ялтан Ч.Дашням, Д.Чинбат, Д.Нямдаваа нарын гаргасан гомлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ч.Дашням, Д.Нямдаваа нар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

6. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

7. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1093 дугаар шийтгэвэртэй, Б.Алтансүхэд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Б.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 1 дүгээр сарын 11ий өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                                                                                                                                      

Эхлэх: 09.00 цаг                                                                                          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Хүрэлхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Хүрэлхуяг онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.                                                                                                                       

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 269 дүгээр шүүгчийн захирамжтай, Ш.Ширчинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ш.Ширчингийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  Н.Батсайхан.

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Гэрэлбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.                                                                                   

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Бат-Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Э.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 639 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Энхбаатар, О.Эрдэнэбаясгалан, Ч.Батбаян, А.Алдарбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Насанд хүрээгүй шүүгдэгч О.Эрдэнэбаясгалан, А.Алдарбаяр нарын өмгөөлөгч Ц.Мандал, Н.Ганбат, А.Мөнхсайхан нар шүүх хуралдаанд ирээгүй тул  шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан мэдэгдэхээр болсон..

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 270 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Болдсайханд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн Ял дүйчүүлэн хасах тухай материалыг ялтан Д.Болдсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

7. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Артагт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Артагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Ялтан Д.Артаг тус шүүх хуралдаанд “Миний өмгөөлөгч Р.Батцогт эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул түүнээс татгалзаж, өмгөөлөгч Г.Нацагдоржоос хууль зүйн туслалцаа авах болсон тул түүнийг хэргийг материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргасан ба ялтан Д.Артагийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүднээс түүний гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан..

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

8. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Шинэбаатар, Э.Ганзориг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Мөнхзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Мөнхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Г.Мөнхзаяа онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

10. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан М.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд:  Прокурор Г.Мөнхбаяр давж заалдах шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурор Г.Мөнхбаярыг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Т.Өсөхбаяр.

11. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1222 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Өнөрбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Т.Өсөхбаяр.

 

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2018-01-12 10:08:44
Үзсэн 39

Хэвлэх | Буцах