Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-02-13
Шүүх Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм

2018.02.13-ны өдөр                                                                                                         Баян-Өндөр сум

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй, Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй Б.Оюунд холбогдох 28.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Оюуний давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
  2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1304 дугаар шийдвэртэй, Б.Гантулгын нэхэмжлэлтэй Б.Чанцалдүүрийд холбогдох Үйлдвэрлэлийн осолд орсон өвчтний түүх, бичиг баримт, жолооны үнэмлэх гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Чанцалдүүрий давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
  3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1298 дугаар шийдвэртэй, Л.Бямбаноровийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хуанлу Хуантун ХХК-д холбогдох Орхон аймаг, Өаян-Өндөр сум, 7 дугаар хороолол, 14 дүгээр байр, 3305,7 м2 талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэйд дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 03 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутанд хийхээр хойшлуулав.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

5

2

10

-

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Оруулсан 2018-02-13 20:01:22
Үзсэн 10

Хэвлэх | Буцах