Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-03-12
Шүүх Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

       2018.03.12

       1. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3.-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 280 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч Л.Энхбилэг, Шүүгч Н.Баярсүрэн, Шүүгч А.Мөнхзул

       2. “Эс Эм Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Наранцэцэг нарт холбогдох.дуусаагүй барилгын өртөг 482.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3.-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн, Шүүгч Л.Энхбилэг, Шүүгч А.Мөнхзул

 

Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл

 

 

 

Оруулсан 2018-03-12 15:38:54
Үзсэн 52

Хэвлэх | Буцах