Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-03-13
Шүүх Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм

2018.03.13-ны өдөр                                                                                                        Баян-Өндөр сум

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дуламсүрэнд холбогдох 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбогдуулж Эрдэнэт үйлдвэр ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5 дугаар байрны 201, 501, 502 тоот хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн Д.Дуламсүрэнд даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Оюунтуяа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
  2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй, ажиллаж байсан байдал сэргээн тогтоох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
  3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаар шийдвэртэй, Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Цогтбаяр, Б.Ууганцэцэг нарт холбогдох 23.758.112.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Ууганцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
  4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаар шийдвэртэй, Ихгифт финанс ББСБ-ын нэхэмжлэлтэй А.Чингүнжавд холбогдох зээлийн гэрээний үүрэг 14.460.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Чингүнжавын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
  5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаар шийдвэртэй, А.Алтанзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Золзаяад холбогдох Байрнаас албадан гаргуулах, түрээсгийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Золзаяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

11

-

12

-

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Оруулсан 2018-03-13 15:04:40
Үзсэн 64

Хэвлэх | Буцах