Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-04-16
Шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхээр 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2018.04.16                                                                                                                Дархан сум

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар шийдвэртэй, Б.Чулуунхүүгийн нэхэмжлэлтэй С.Дорлигт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар хойшлуулсан.

           2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэртэй, Б.Нямбаярын нэхэмжлэлтэй Ж.Отгонсүрэнд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

            3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 256 дугаар шийдвэртэй, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “Монбамбай” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

3

1

2

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул

Оруулсан 2018-04-16 10:47:59
Үзсэн 31

Хэвлэх | Буцах