Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-04-16
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутаас:                                    

“Дэл цахир” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Улсын бүртгэгч Э.Оюунбатад тус тус холбогдох “Улсын бүртгэлийн Y-2101008724 тоот гэрчилгээг хүчингүй болгож, “Зуун айл” худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг               

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан “Зуун айл” худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг тус тус баримтлан “Дэл цахир” ХХК-ийн “Улсын бүртгэлийн Y-2101008724 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Оруулсан 2018-04-16 17:40:29
Үзсэн 13

Хэвлэх | Буцах