Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-05-14
Шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхээр 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2018.05.14                                                                                                                Дархан сум

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр шийдвэртэй, Б.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй Б.Пүрэвдоржид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

           2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 338 дугаар шийдвэртэй, Р.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй Ц.Баясгаланд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

            3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэртэй, М.Мөнхзулын нэхэмжлэлтэй Т.Цэцгээ, Т.Дарханцэцэг нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

            4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй, Б.Байгалийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

           5. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэртэй, Ц.Батбаярын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сраын 21-ний өдрийн 09 цагаас хуралдуулахаар товлосон.

            6. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар шийдвэртэй, “Энхжин инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Энхбаатар нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

               7. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэртэй, “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

12

3

9

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул

Оруулсан 2018-05-14 15:52:09
Үзсэн 27

Хэвлэх | Буцах