Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-05-14
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018.05.14                                               №13                                               Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 79 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл, хохирогч байгууллагын бичсэн гомдлоор Ц.Галбат, Б.Мягмар нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т/, У.Нямсүрэнд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, ерөнхий шүүгч Я.Туул, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын бичсэн гомдлоор С.Сайханжаргалд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2/, Т.Бүрэнтөгсөд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Ц.Атармөнхөд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

10

2

15

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ц.Туяацэцэг

Оруулсан 2018-05-14 15:57:37
Үзсэн 23

Хэвлэх | Буцах