Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-06-12
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 6 дугаар сарын 12ы өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                     

                                                                                                                             

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                                

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.Тайванбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ц.Тайванбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.

2.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Бөхбатад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2.1, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ж.Бөхбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ж.Бөхбат онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  С.Соёмбо-Эрдэнэ.                     

3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэвэртэй, Ж.Алтансүх, А.Номун, Д.Баяржаргал нарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.5, 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Ж.Алтансүх, түүний өмгөөлөгч Б.Мижүүрдорж, холбогдогч А.Номун, Д.Баяржаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  С.Соёмбо-Эрдэнэ.

4.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1090 дүгээр шүүгчийн захирамжтай, С.Манзармаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.

5.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 981 дүгээр шүүгчийн захирамжтай, Г.Гантулга, А.Мандхай нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.     

6.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний  өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхжинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Мөнхжингийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.     

7.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаар шүүгчийн захирамжтай, А.Нансалмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.

8.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.           

9.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Гэрэлцолмонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Гэрэлцолмонгийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, хохирогч Б.Оюуны өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Хохирогч Б.Оюуны өмгөөлөгч Д.Тамирыг давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

10.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Анударьд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

11.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Ган-Өргөө, М.Бат-Эрдэнэ, З.Цэрэнбалжид, Б.Алтаншагай нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

12.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Батнаранд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Батнаран, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүүх хуралдаанд ялтан Б.Батнаран онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

13. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ц.Баярсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

14. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Одбаяр, Б.Буянбилэг, Э.Ганбат, Л.Дарьсүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Энхбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

15.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Цэрэндалайгийн бичсэн эсэргүүцлийг гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

16.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 118/а дугаар шийтгэвэртэй, “Хайспийд” ХХК, “Бөхбат” ХХК-д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч “Хайспийд” ХХК-ний төлөөлөгч Ц.Цэрэнпүрэв, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр, холбогдогч “Бөхбат” ХХК-ний төлөөлөгч Р.Булган нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2018-06-13 09:58:27
Үзсэн 33

Хэвлэх | Буцах