Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-06-29
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09:30 цаг

М.Цолзолбоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Буян-Оршихт холбогдох “74,043,452 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй

2. 10:30 цаг

“Найманбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Сонголонхайрхан”ХХК-д холбогдох “7,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй

3. 14:00 цаг

Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

4. 14:40 цаг

Б.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сувдмаад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар 1 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2018-06-29 16:41:22
Үзсэн 11

Хэвлэх | Буцах