Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-02
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

11:00 цаг

1.Шүүгдэгч Б.Баасанпүрэвт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Баасанпүрэвт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Б.Баасанпүрэвт оногдуулсан торгох ялын биелэлтийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг сануулав.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

14:00 цаг

2.Шүүгдэгч Г.Ганзориг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчөө солих хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

Оруулсан 2018-07-02 16:49:42
Үзсэн 6

Хэвлэх | Буцах