Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-02
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нэг. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, Байгаль орчин, Уул уурхай, Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Д.Сүхбат, Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хоёр. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

“Хуанлу хуантун” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг                   

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хуанлу хуантун” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр хойшлуулсан.

 

Оруулсан 2018-07-03 16:22:41
Үзсэн 3

Хэвлэх | Буцах