Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-03
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

“Дархан-Ар Шанд” ХХК-ийн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д  холбогдуулан гаргасан “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарын гаргасан 5/338 дугаар бүхий албан тоотыг боловсруулахад үндэслэл болсон захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй манай байгууллагаас гарах зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.3.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан “Дархан-Ар Шанд” ХХК-ийн  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарын гаргасан 5/338 дугаар бүхий албан тоотыг боловсруулахад үндэслэл болсон захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй манай байгууллагаас гарах зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Оруулсан 2018-07-03 16:23:51
Үзсэн 19

Хэвлэх | Буцах