Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-03
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 7 дугаар сарын 3ы өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                                                                                                                                            

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Чимэдцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ц.Чимэдцэрэнгийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, Ц.Одончимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.      

2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 805 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Өлзийбаярын өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар Б.Өлзийбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар Б.Өлзийбаярт хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.гэж өөрчилж, Б.Өлзийбаярыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                        

3.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолтой, П.Анхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан П.Анхбаярын өмгөөлөгч Д.Гангантөгсийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан П.Анхбаяр онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг. 

4.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар шүүгчийн захирамжтай, Н.Баяраа, Б.Цэрэнтогтох, Г.Чулуунбат, Х.Шүрэндулам, Т.Эрдэнэбаяр, Т.Дүүрэнбаяр, Б.Явуухулан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч: Ц.Оч. 

5.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Пүрэвбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Пүрэвбаатарын өмгөөлөгч Х.Батдоржийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...Б.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

6.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолтой, У.Мөнгөнтулгад  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан У.Мөнгөнтулгын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан У.Мөнгөнтулга онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  Ц.Оч. 

7.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Бүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Н.Бүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

8.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Хүрэлчулуун, Г.Идэрбат, Г.Жавхланбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Эрдэнэбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Г.Жавхланбаяр онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

9.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолтой, М.Тогтохдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан М.Тогтохдоржийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд:  Ялтан Х.Тогтохдорж тус шүүхэд “... миний бие өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Ганжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч: Ц.Оч. 

11.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.1, 2.6, 2.7, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Б.Лхамсүрэн онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч. 

12.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1 дүгээр шүүгчийн захирамжтай, Д.Энхбатад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор М.Гантулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

 

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 7 дугаар сарын 3ы өдөр Мягмар гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                     

                                                                                                                             

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Н.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Н.Ганхуяг онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.          

2.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Батжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.                        

3.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 451 дүгээр шүүгчийн захирамжтай, Ү.Уламбаяр, С.Сүнжидмаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг. 

4.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Болдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Болд, хохирогч Ч.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Болд онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг. 

5.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Акбөпе-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Акбөпегийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг. 

6.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 373 дугаар шийтгэвэртэй, Б.Гансүхэд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Б.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч:  Ж.Эрдэнэчимэг. 

 

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2018-07-03 16:53:24
Үзсэн 22

Хэвлэх | Буцах