Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-03
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

10:00 цаг

1. Шүүгдэгч Б.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ганболдод тус бүр 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

14:30 цаг

2. Шүүгдэгч Э.Зол-Эрдэнэ, З.Мэндбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зол-Эрдэнэ, З.Мэндбаяр нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

Оруулсан 2018-07-03 16:55:26
Үзсэн 9

Хэвлэх | Буцах