Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-03
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:30 цаг

1. Баялаг эмээлт ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Их мориг ХХК-д холбогдох “37,643,165 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

09:30 цаг

2. Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Равжаа, Р.Ариунсанаа нарт холбогдох “10,140,959.43 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

10:00 цаг

3. Д.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Альфа констракшн ХХК-д холбогдох “6,243,120 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

10:30 цаг  

 4. Д.Бегзатын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Шинэхүүд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

12:00 цаг

5. Д.Золтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Баясгаланд холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14:00 цаг

6. С.Баатаржавын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Тунгалаггэрэлд холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14:30 цаг

7. Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Поликом ХХК-д холбогдох “17,147,863.70 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

15:30 цаг

8. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албаны нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан мөнх трейд ХХК-д холбогдох “15,796,700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

15:30 цаг     

9. Б.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэцогтод холбогдох “52,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

16:30 цаг        

10. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Дөгжир инвест ХХК-д холбогдох “512,529,174.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2018-07-03 17:18:09
Үзсэн 21

Хэвлэх | Буцах