Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-03
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас

1. Д.Олзвой, Э.Авирмэд нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШТ2018/0059 дүгээр тогтоолыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

2. "Оюуны ундраа групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 128/ШЗ2018/3503 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/3642 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ж.Пүрэвгарьдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Ж.Пүрэвгарьдын гомдлыг хангасан.

4. Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

5. "Пегматит майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0006 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

 

10.30 цагаас

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчид буцаах тухай” 87 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Г.Нямаахүүгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

7. "Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад хологдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2018/3727 дугаар захирамжийг гуравдагч этгээд "Практикал даатгал” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг буцаасан.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/3810 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч "Майнфоундэшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч "Майнфоундэшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

9. "Мөнгөн маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10. "Очиргео” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0266 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

13.30 цагаас

11. Г.Цогоогийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/3583 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн гомдлыг хангасан.

12. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсэгт бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 128/ШЗ2018/3424 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

13. "Зун шин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Оюунжаргал, Н.Мөнхдаваа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2018/3600 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гомдлыг хангахгүй орхисон.

14. "Сэрүүлэг констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөжглийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2018/3523 дугаар захирамжийг гуравдагч этгээд "Монголиа проперти девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд "Монголиа проперти девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гомдлыг хангасан.

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/3436 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ли Жиа Зэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Орчлонгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ли Жиа Зэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Орчлонгийн гомдлыг хангасан.

15.30 цагаас

16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/3802 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч "Майнфоундэшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч "Майнфоундэшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисон.

17. О.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

18. Ц.Эрдэнийн гомдолтой, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Улсын Дээд Шүүхийн шүүгч Л.Атарцэцэгт сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай” 27 дугаар магадлалыг гомдол гаргагч Ц.Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

19. Б.Доржготовын гомдолтой, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэгт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн "Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 31 дүгээр магадлалыг шүүгч Б.Саранчимэгийн өмгөөлөгч Д.Нарангоогийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

Оруулсан 2018-07-04 08:47:47
Үзсэн 4

Хэвлэх | Буцах