Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-04
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018.07.04                                               №17                                               Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр О.Буянт-Ирээдүйд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т/, Г.Одбаярт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.Ундрах-Эрдэнэд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Я.Туулын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн бичсэн гомдлоор В.Буянбадрахад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоор У.Алтанзулд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгчид, прокурорын бичсэн эсэргүүцлээр Э.Үнэнбаяр, О.Энхбаатар, Б.Гантогтох нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

16

5

19

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Оруулсан 2018-07-04 16:15:35
Үзсэн 37

Хэвлэх | Буцах