Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-05
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:00 цаг

1. Я.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-д холбогдох “Шударга эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

10:00 цаг

2. Ё.Баянбилэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Уранчимэгт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, автомашин гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

10:30 цаг

3. Д.Доржнямын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Урнаад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зохигчид эд хөрөнгийн асуудалд эвлэрснийг баталж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14:00 цаг    

4. Б.Сумдарийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гантулгад холбогдох “2,700,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14:30 цаг

5. Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Золзаяад холбогдох “5,070,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагчийн эрх зүйн туслалцаа авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

15:00 цаг

6. Дархан-Уул аймгийн Татварын нэхэмжлэлтэй, хариуцагч Зоригконструктор ХХК-д холбогдох “46,388,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

Оруулсан 2018-07-05 17:23:41
Үзсэн 11

Хэвлэх | Буцах