Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-05
Шүүх Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2018 оны 07 дугаар сарын 05                                                                                                      Пүрэв гараг

10:00

1. С.Чулуундаш нарт холбогдох эрүүгийн хэрэг / С.Чулуундашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, А.Ариунсүлдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /

      Шийдвэрлэсэн байдал: С.Чулуундаш нарт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч С.Чулуундаш, А.Ариунсүлд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

14:00

2. Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Мөнхтулгыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Мөнхтулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

    Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ

 

Оруулсан 2018-07-05 18:33:06
Үзсэн 14

Хэвлэх | Буцах