Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-06
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018.07.06                                                 №18                                                 Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 175 дугаартай шийтгэх тогтоолтой Г.Одгэрэл, Р.Золбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

1

3

1

2

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Оруулсан 2018-07-06 16:42:11
Үзсэн 36

Хэвлэх | Буцах