Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-07-06
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

14:00 цаг

1. Шүүгдэгч Ж.Отгонсайхан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Отгонсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

 Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй

10:00 цаг

2. Холбогдогч Б.Ариунзаяад холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд холбогдогч Б.Ариунзаяад Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 20 цаг албадан сургалтад хамруулж, 20 цаг баривчлах шийтгэл ногдуулав.

Даргалагч шүүгч Б.Ихтамир

14:00 цаг

3. Яллагдагч А.Цагаан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт/-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс зарласан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд А.Цагаанд холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Т.Батжаргал

 

 

Оруулсан 2018-07-09 09:13:23
Үзсэн 10

Хэвлэх | Буцах