Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-10-11
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 10 дугаар сарын 11ий өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                                                                                                                                   

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Долгормаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Долгормаа, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...Д.Долгормааг цагаатгаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.          

2.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолтой, М.Бат-Эрдэнэ, Б.Мөнхзул нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Мөнхзулын өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ...Б.Мөнхзулыг цагаатгаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.                      

3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Амгаланбаатар, О.Мөнхням нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Амгаланбаатарын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Д.Амгаланбаатар, О.Мөнхням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9 цагт болох талаар ялтан О.Мөнхнямын өмгөөлөгч Д.Рэнцэнбямбад 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдсэн боловч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба ялтан О.Мөнхнямын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ц.Оч. 

4.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1512 дугаар шийтгэвэртэй, М.Өлзийбаярт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогч Б.Батгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, ...М.Өлзийбаярыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

5.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Мөнгөнчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Д.Булганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.         

6.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Нандинцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Т.Жигжиддаваагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.         

7.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Баттогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Баттогтохын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.         

8.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2172 дугаар шүүгчийн захирамжтай, М.Мөнхжин, Ч.Баярбат, Ч.Батбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.         

9.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Есөн-Эрдэнэд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Есөн-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Т.Есөн-Эрдэнэ цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.      

10.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1479 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Энхболд, С.Батбаяр нарт  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.      

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2018 оны 10 дугаар сарын 11ий өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                                                 

Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолтой, М.Энхтайванд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан М.Энхтайваны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.      

2.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан С.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан С.Баярсайхан цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                       

3.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Батбуянд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Х.Батбуяны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

4.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолтой, А.Мянганжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2_3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Мянганжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан А.Мянганжаргал цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

5.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Хонгорзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан С.Хонгорзулын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тус шүүхэд “...Хяналтын прокурор Б.Чимгээ нь өвчтэй байгаа тул С.Хонгорзулд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

6.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Мөнхцогтод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Мөнхцогтын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...Д.Мөнхцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

7.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1162 дугаар шийтгэх тогтоолтой, С.Амартүвшинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан С.Амартүвшингийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ... С.Амартүвшинг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

8.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Норхлоо, Г.Түвшинбаяр, Б.Мөнхзаяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч О.Есүхэй, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2018-10-11 16:05:54
Үзсэн 24

Хэвлэх | Буцах