Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-10-11
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 11:00 цаг

Арвайн үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Төмөрчөдөрт холбогдох “31,084,903 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

2. 14:30 цаг

С.Шинэбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Чимэдлхамд холбогдох “Орон сууц чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

3. 14:30 цаг

Дархан-Ус суваг ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан түвшин ХХК, Б.Мишиг нарт холбогдох “19,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн санаачлагаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

4. 11:00 цаг

С.Туяа, Т.Дөлгөөний нэхэмжлэлтэй, хариуцагч С.Өлзийхандад холбогдох “Ү-2003003026 улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, 9-р баг, 4-1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө сууц, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Өлзийхандыг нэмж оруулах тухай 2003.09.22-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.Өлзийхандыг Улсын бүртгэлийн 2003003341 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-1 дүгээр байрны үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

Оруулсан 2018-10-11 16:52:18
Үзсэн 6

Хэвлэх | Буцах