Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-11-06
Шүүх Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

 шүүх хуралдааны тойм

 

2018.11.06                                                                                                                         Сайншанд сум

 

           1. Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Төгөлдөр, С.Аюуш нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63521635 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 207 дугаар шийдвэртэй хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

            2. Шунхлай говь ХХК-ийн нэхэмжлэлтэй Ардчилсан нам Дорноговь аймгийн хороонд холбогдох шатахууны төлбөр, алданги нийт 7500000 төгрөг гаргуулах тухай, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 334 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж,

            3. Ж.Чимэгийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох өмгөөллийн хөлс гаргуулах тухай, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 341 дүгээр шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж,

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Тогтохжаргалд холбогдох, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 314 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

            5. Л.Дашзэвэгт холбогдох, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар шүүгчийн захирамжтай, зөрчлийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж,

            6.  С.Нямдоржид холбогдох, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч С.Нямдорж нь гомдол гаргасан байсан боловч зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцож,

            7. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтэст холбогдох, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 159 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Ардчилсан намаас давж заалдах гомдол гаргасан байсан боловч зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцож, тус тус шийдвэрлэв.

Тойм гаргасан: Шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг

 

Оруулсан 2018-11-07 09:52:14
Үзсэн 7

Хэвлэх | Буцах