Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-01-10
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:00

  1. Ч.Н хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

2. Г.П хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

3. Фалькон пийр групп-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчиж, шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

4. Н.Б нэхэмжлэлтэй хариуцагч ШШГГ-т холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

5. Х.Б нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох 9,465,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. Асгат улаан хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Э холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

7. Эйч Эс Би ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х холбогдох 75,405,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

8. Метропласт ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хаяа-Үүр ХХК-д холбогдох 8.374.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

9. Гомдол гаргагч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б гомдолтой Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь

10. Г.О гомдолтой “Болор зоос” ББСБ-д холбогдох Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 162 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2019-01-10 16:47:53
Үзсэн 14

Хэвлэх | Буцах