Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-02-04
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Төв аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 сарын 01-ний өдрийн хооронд хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр                                                              Зуунмод  сум

Даргалагч шүүгч Д.Зоригтбаатар

“Монжин Далай” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хойшлуулав.

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр                                                           Зуунмод  сум

Даргалагч шүүгч Б.Хажидмаа

Иргэн Э.Энхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэв.

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр                                                        Зуунмод  сум

Даргалагч шүүгч Д.Зоригтбаатар

“Нью Семетри” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр                                                          Зуунмод  сум

Даргалагч шүүгч Д.Зоригтбаатар

Иргэн Б.Отгонбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

 

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр                                                    Зуунмод  сум

Даргалагч шүүгч Ч.Одсүрэн

“Монголросцветмет” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад товлов.

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр                                                         Зуунмод  сум

       Даргалагч шүүгч Д.Зоригтбаатар

“Жавхлантболд Майнинг” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, Төв аймгийн Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр                                                           Зуунмод  сум

Даргалагч шүүгч Д.Зоригтбаатар

“Сансари” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.

 

Тойм гаргасан Б.Ууганцэцэг

Оруулсан 2019-02-04 10:54:41
Үзсэн 12

Хэвлэх | Буцах